Uka Tumur

Эго (Ego) Гэж Юу Вэ?

Informações:

Synopsis

Надруу Мэссэж Бичээрэй!Эго (Ego) гэж юу вэ?Эго гэхээр хамгийн түрүүнд танд юу орж ирдэг вэ? Эго -г хүмүүс янз янзаар тайлбарладаг. Ихэвчлэн бардам, их зантай хүнийг төсөөлдөг. Би өнөөдөр энэ бичвэр дээр 6 янзын тайлбар оруулж байна. Эдгээр нь бие биенээсээ жижигхэн ялгаатай. Та уншаад өөрийнхөөрөө тунгаан бодож алинтай нь илүү санал нэгдэж байна вэ эсвэл та Эго -г юу гэж боддог талаар доор сэтгэгдлээ үлдээгээрэй.Эго -гүй хүн гэж огт байхгүй. Эго нь хүн бүрийн дотор оршдог. Эго-г устгах боломжгүй. биднийг үхэн үхтэл Эго хамт байх болно.Тайлбар 1. Эго гэдэг нь хүн бүрийн дотор байдаг “би” гэх дотоод мэдрэмж,өөрийгөө тодорхойлдог ухамсар гэж тайлбарладаг. Эго нь бидний хийдэг сонголт, гаргадаг шийдвэр, үйлдэл бүрт оролцдог. Эго нь биднийг бусдаас ялгаруулж, өөрийн үзэл бодол, хүсэл зорилго, өөрийн үнэлэмжтэй болгож өгдөг. Тэгэхээр эго бол зүгээр нэг хийсвэр ойлголт биш, харин бидний өдөр тутмын шийдвэр гаргалт, бусадтай харилцах харилцаа, амьдралд баримталдаг зарчимд нөлөөлөхөөс гадна өөрийгөө хэрхэн хүлээн зөвш