Seheeten Mongol Podcast

Юуны түрүүнд талархал - Нямын Нaйм #55

Informações:

Synopsis

Та амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрхэн илүү аз жаргалтай амьдрах вэ? Талархал энэ асуултын хамгийн зөв хариулт байх. Учир нь бид аливаад талархаж хэвшсэнээр амьдралд тань буй зүйлс ямар их хүчин зүйлсийн үр дүнд бий болдог вэ гэдгийг илүү сайн ухаардаг. Тиймдээ ч энэ дугаараараа дамжуулан би эргэн нэг өнгөрсөн жилийг сөхөж, энэ жилийн хугацаанд Сэхээтэн Подкаст гэдэг зүйлийг бодит болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. Тэд нар маань харин хэрхэн хүлээн авсан бол? гэдгийг энэ дугаараасаа сонсоорой. Энэ дугаарын cover зураг дээр би М.Нандинзулын Тайванаа бид хоёрыг дүрсэлсэн бүтээлийг зориуд оруулсан нь мөн талархала