Seheeten Mongol Podcast

  • Author: Vários
  • Narrator: Vários
  • Publisher: Podcast
  • Duration: 187:08:27
  • More information

Informações:

Synopsis

- -

Episodes

  • Микро хурд Макро тэвчээр | Нямын Найм #64

    18/02/2019 Duration: 01h12min

    Баяжих сэтгэлгээг олох тухай түүх; Долоо хоногт нэг ном унших буюу хурдан уншиж сурахыг дэлхийн сүпер тархи яаж сургадаг вэ?; Өг өг өг тэгээд асуу /авах биш!/ гэдэг үзэл бодлийг түгээж буй 21-р зууны бизнесмэн түүний микро хурд макро тэвчээрийн тухай ойлголт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд энэхүү дугаараа бэлтгэв.

  • “Амжилтыг бүтээ” - Зияа Баран | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #13

    12/02/2019 Duration: 01h43min

    Бид өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, компьютер зарим хүмүүсийн хувьд унадаг машиныхаа хүчин чадлыг А,Б-гүй мэдэж байдаг. Тэгвэл та өөрийн тархиныхаа хүчин чадал, цар хүрээг ямар түвшинд мэдэх вэ? Мөн далд ухамсраа програмчлах сонголт бидэнд байдаг. Харин яаж? Энэ удаагийн дугаараар дээрх асуулттай холбоотой маш олон судалгаа, бодит жишээг Цогтбилгүүндарь бид хоёр хамтдаа ярилцсан байгаа. ☀️Энэхүү контентыг бид анх 2016 оны 12-р сарын 13-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

  • Зөв амьдрах ноу хау - Б.Мандуул | Нямын Найм #63

    03/02/2019 Duration: 01h25min

    Спортын Сэтгэл Зүйч, Дасгалжуулагч, Монгол ТВ-ийн хөтлөгч Баасансүрэнгийн Мандуул нь бидний энэ дугаарын эрхэм зочин юм. Бүгд Найрамдах Куба Улс дахь Олон Улсын Биеийн Тамир Спортын Их Сургуулийг Спортын Сэтгэл Зүйч болон Сагсан Бөмбөгийн Дасгалжуулагч мэргэжлээр сурч төгссөн Мандуул нь мэргэжлээрээ ажиллах хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авч 2014 онд Азийн Наадамд анх удаа түүний дасгалжуулсан баг Шилдэг Наймд шалгарч байсан түүхтэй. Улмаар 2015 оноос Мандуул нь ТВ-ийн салбарт хөл тавьж хамгийн сүүлд гэхэд хоёр хөтлөгч хамтдаа хөтөлдөг байсан Дэлхийн хэмжээний шоуг ганцаараа хост хийж хөтлөгчөөр нь ажилласан болохыг бид бүхэн сайн мэдэх билээ. Мандуул ах бид хоёр энэ дугаартаа - Куба улсад очиж суралцсан түүний цаг хугацаагаар аялсан мэт түүх - Спортын гол 4 багана болон тэдгээрийг бид өөрсдийн амьдралдаа хэрхэн нэвтрүүлж болох тухай - Куба улсад эзэмшсэн мэргэжил болон ааваасаа сурсан эрдмээ ашиглаж Монгол үндэсний шигшээ

  • Өөрийнхөө үнэ цэнийг тодорхойл - Д.Бат-Октябрь (Oko) | Нямын Найм #62

    27/01/2019 Duration: 58min

    Дэлхийн 150 гаруй орны энтрепренерууд, гарааны бизнес эрхлэгчдийг амжилтад хүргэхэд тусалдаг TechStars компанийн бүс нутаг хариуцсан захирал, гаднын зах зээлд технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн анхны Монгол компани болох АНД Глобал-ийн зөвлөх. Энтрепренершипийн экосистем хөгжүүлэгч START компани болон эрүүл амьдралын технологийн GAMMA компани нарийн хамтран үүсгэн байгуулагч Даваасүрэнгийн Бат-Октябрь буюу олон улсад Око нэрээрээ алдаршсан өндөр бүтээмжийн эзэн бол бидний энэ удаагийн дугаарын зочин юм. Тэрээр түүнчлэн хэмжээгээрээ Олимпын наадмын дараа ордог Азийн наадамд 2018 онд Сквош теннисний спортоор Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин билээ. Око ах бид хоёр энэ удаагийн дугаарт: - Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг. Иймд хэрхэн хангалттай, гүнзгий нойр авах вэ? - Өглөөг хэрхэн эхлүүлэх вэ? Гар утас болон бусад технологийн хэрэгслүүдээ өглөө болон үдэш хэрхэн зохистой хэрэглэх вэ? - Хэрхэн төлөвлөгөө гаргаж, гараасаа юм гаргах вэ? - Оюутан, төрийн албан хаагч эсв

  • Бяцхан зөрөөнүүд том ялгааг бий болгодог - Ч.Цэлмүүн | Нямын Найм #61

    20/01/2019 Duration: 01h23min

    Подкастын маань энэ долоо хоногийн зочин бидэнд амьдралдаа гаргаж буй бяцхан өөрчлөлтүүд том ялгааг бий болгодгийг сануулсан Чинзоригийн Цэлмүүн юм. Дэлхийн ТОП 50 сургуулийн нэг, Япон Улсын Сэндай хотын Тохоку Их Сургуульд докторын зэрэг эзэмшин суралцаж, амьдарч буй нийгмийн эрүүл мэндийн магистр Цэлмүүн эгчийг бид бүхэн уран бүтээлч, дуучин гэдгээр нь түлхүү мэддэг. Тэгвэл энэ подкастаар та нийгмийн эрүүл мэнд тэр дундаа өвчний тархац зүй судлаач, докторант, өндөр бүтээмжийн эзэн Чинзоригийн Цэлмүүн гэдэг хүнтэй танилцах болно. Урлагийн карьерээ өндөрлүүлж, Япон улс дахь судлаачийн амьдралаа эхлүүлсэн түүх; Япон Монгол улсын соёлын, нийгмийн, хүний хандлагын ялгаа; шийдвэр гаргалтын сульдалт; Паретогийн гэгддэг 80/20 -ийн хууль түүнийг амьдралдаа хэрхэн хэрэглэх; асуудалтайгаа нүүр тулах; өдрийг хэрхэн эхлүүлэх мөн хэрхэн дуусгах тухай, хувийн сахилга баттай байх гэх мэт бусад олон гайхалтай сэдвийн хүрээнд бид ярилцав.

  • Боломжгүй зүйлийг боломжтой болгох - М.Ганбаяр (Gremix) | Нямын Найм #60

    14/01/2019 Duration: 01h12min

    Боломжгүй зүйлийг боломжтой болгож, болдог гэдгийг нь хүмүүст харуулж, хэний ч яваагүй замаар урагш тэмүүлж, бусдад жим гаргаж өгч буй залуу бол бидний зочин Маамбаярын Ганбаяр буюу Гремикс юм. Өнгөрсөн 2018 онд 100 мянган хүмүүсийг өөрийн Youtube суваг дээрээ дагуулж "Silver Play Button"-ий эзэн болсон тэрээр одоо дэлгэцийн уран бүтээлд ч авъяас чадвараа харуулж байгаа юм. Ярилцсан сэдвүүдээс дурдвал: - Тухтай бүсээсээ гарах - Хойш нь юмыг тавьж, залхуурахаа болих - Төгс бүтээл гэж байдаг уу? Эсвэл зүгээр л хийх үү? - Өөртөө шаардлага тавих, хариуцлагаа ухамсарлах - Асуудлыг олон өнцгөөс харах гэх мэтчилэн -

  • Том зорилгоос бүү ай! - Г.Лхагвацэрэн (Жүжигчин Жижгээ)| Нямын Найм #58

    16/12/2018 Duration: 01h38min

    2018 оны зун би эх орондоо ирэхэд Монголд жүжигчин Жижгээ, Цогтоо ах нарыг таньдаггүй хүн гэж бараг байхгүй болсон байлаа. Ёстой л нөгөө нэг шөнийн дотор хүрсэн амжилтын (over night success) эзэд мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэтэл яг үнэндээ +17, Bad Angel зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан Жижгээ ах маань энэ амжилтдаа хүрэх гэж маш олон жил хөдөлмөрлөж, тэсэж тэвчиж, бас сэтгэж зүтгэж, том мөрөөдөхөөс үл айж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, өөрийгөө таньж энэ амжилтдаа ямар их хичээл зүтгэлийн үр дүнд хүрсэн болохыг та энэ ярилцлагаас маань мэдэх болно. Мөн энэхүү подкаст маань бичигдсэн, түгээгдсэн өдөр бол жүжигчин Жижгээ ах аав болсон гэргий Гантогтох нь ээж болсон, хайртай хүүгийх нь төрсөн өдөр билээ. "Болдог юм болдогоороо" тохиосон энэхүү гайхалтай подкаст дугаараа хүлээн авна уу?

  • Хүний хөгжил гаднаас бус дотроос - Б.Тайван | Нямын Найм #57

    26/11/2018 Duration: 01h37min

    Хандлага гэж юу вэ? Хандлага гэдэг сонголт уу? Амьдралд бид ямар хандлагаар хандах нь зүйтэй вэ? гэдэг асуултуудын хариултуудыг та Тайванаагаас сонсох болно. Тайванаа маань ямар хандлагатай амьдрахаар шийдэж, түүнийхээ төлөө зүтгэж байгаа тухай; Тайванаагийн гаргасан хамгийн дуртай алдаа; Бусдаас болон өөрөөсөө асуулт асууж сурах тухай гэх мэт олон чухал сэдвүүдийн талаар та энэ дугаараасаа сонсох болно.

  • Нямын Наймын Найм - Сэхээтэн Подкаст 1 жил - HH #56

    18/11/2018 Duration: 56min

    Яг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн "Өндөр бүтээмжтэй хүний дадлууд" гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хугацаанд 792 өдрийн өмнө анхны Номын Хэлэлцүүлгээ Фейсбүүкээр шууд дамжуулан хүргэж байсан Б.Тайвантайгаа хамтарч, Тайванаа маань Сэхээтэн Подкастын хамтран хөтлөгч болж мөн өөрийн контентуудаа аудио байдлаар хүргэж эхлэв. Ингэснээр манай подкаст нь нэг биш хоёр төрлийн нэвтрүүлэг хүргэдэг баялаг платформ болж хувирсан билээ.  Нямын Найм подкаст маань энэ нэг жилийн хугацаанд дараах 8 сэдвийн хүрээнд зочдынхоо амьдралтай танилцдаг болсон юм: 1. Талархал - "Аливаа зүйлийг талархлаар эхлүүлэх нь" 2. Контент - "Мэдээллийн чанараас амьдралын чанар" 3. Оршихуй - "Тухайн цаг мөчид амьдрахуй" 4. Зуршил - "Зуршил таныг тодорх

  • Юуны түрүүнд талархал - Нямын Нaйм #55

    11/11/2018 Duration: 01h12min

    Та амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрхэн илүү аз жаргалтай амьдрах вэ? Талархал энэ асуултын хамгийн зөв хариулт байх. Учир нь бид аливаад талархаж хэвшсэнээр амьдралд тань буй зүйлс ямар их хүчин зүйлсийн үр дүнд бий болдог вэ гэдгийг илүү сайн ухаардаг. Тиймдээ ч энэ дугаараараа дамжуулан би эргэн нэг өнгөрсөн жилийг сөхөж, энэ жилийн хугацаанд Сэхээтэн Подкаст гэдэг зүйлийг бодит болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. Тэд нар маань харин хэрхэн хүлээн авсан бол? гэдгийг энэ дугаараасаа сонсоорой. Энэ дугаарын cover зураг дээр би М.Нандинзулын Тайванаа бид хоёрыг дүрсэлсэн бүтээлийг зориуд оруулсан нь мөн талархала

  • Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? - С.Энхжин | Нямын Найм #54

    04/11/2018 Duration: 59min

    Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ. Зочинтой холбогдох: Enkhjin Sojdorj (facebook)

  • Зорилгынхоо төлөө зоригтой тэнэг алхмууд ав - Г.Оюундарь | Нямын Найм #53

    22/10/2018 Duration: 01h10min

    Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасгал хөдөлгөөн хийх 4 чухал ашиг тус; Аливаа зүйлд өөриймсөг байх тухай; Өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх нь илүү чухал тухай; Төлөвлөгөөнөөсөө гажиж gut feeling (гэдэсний мэдрэмж) буюу зөн совиндоо итгэж зоригтой, тэнэг гэмээр алхам нь хэрхэн зорилгодоо хүрэхэд тусалдаг болох тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдээр маш цэгцтэй ярьдаг түүнтэй хамт хөөрөлдлөө.

  • Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилт - Б.Бат-Уянга | Нямын Найм #52

    16/10/2018 Duration: 01h28min

    "Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой" гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та дараах болон бусад гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно: - Сонголтдоо эзэн байх тухай - Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага - Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай г.м ...

  • Өөрийгөө ялж, нөөц бололцоогоо ашигла - Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар | Нямын Найм #51

    07/10/2018 Duration: 01h44min

    Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга , олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцсан дугаараа хүлээн авна уу. Энэхүү дугаарыг Б.Тайвантайгаа хамтран хөтлөсөн бид дараах сэдвүүдийн талаар ярилцав: - Ой тогтоолтод хэрэглэх хоёр гол хүчин зүйл - Боломжийг турших нь - Хүний тархи, оюуны чадамж хязгааргүй тул нөөц бололцоогоо ашиглах нь - Бахархал, хүсэлт тэмүүлэл, бодлын биелэл амжилтад хөтлөсөн түүх - Хүнд хэцүү зүйлийг давж мөрөөдлөө биелүүлэх нь - Амжилт гэдэг бол өөрийгөө ялах тухай гэх мэт гайхалтай сэдвүүдийг хөндөв.

  • Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий - Нямын Найм #50 | Радио дугаар

    04/10/2018 Duration: 01h58min

    Хагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г.Оюундарь, МҮОНРТ-ийн сэтгүүлч С.Энхжин, СЭЗИС-ийн оюутан Д.Анхболд болон ирээдүйн их үйлстэнгүүд болох А.Анужин, Хулан, Г.Сарнай, У.Мөнхтунгалаг гэсэн сурагчидтай холбогдсон юм. Монголын шилдэг ном дүгнэгч ах маань өсвөр үе, залууст юу гэж захив, ямар номыг заавал уншвал зохих гэж онцлов; Дуу чимээ, шуум цуглуулдаг сонирхолтой хоббитой болж буй  сэтгүүлч бүсгүйн алдаа цуглуулахыг уриалсан нь; Өөрийгөө бусдаас айж ичилгүйгээр илэрхийлэх; Тэмдэглэл хэрхэн хөтлөх, хэзээ хөтлөх, яаж хөтлөх гээд олон сэдвийг хөндсөн дугаар.

  • Зуршлын хүч - Чарльз Духик | Тайвантай Хамт #16

    26/09/2018 Duration: 01h02min

    Бид заримдаа өөрийн мэдэлгүй ямар нэгэн үйлдлийг тогтмол үйлдэг. Гэхдээ тэрхүү дадлыг өөрчлөх боломжтой. Үүнийг доорх номонд дурдсанаар зуршлын тойргийг бий болгох гэж тодорхойлжээ. Нэгэнт тогтсон зуршил таны тархинаас хэзээ ч устаж алга болдоггүй. Тиймээс зөв дадал зуршлийг өөртөө бий болгож чадсанаар амьдралдаа илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг өөртөө бүрдүүлж чадах нь. Өөртөө өөрчлөлт хийхэд бэлэн хэн бүхэнд энэ удаагийн яриа зориулагдсан болно.

  • Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? - Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49

    25/09/2018 Duration: 01h19min

    Мэдрэмж дээрээ тулгуурлан бидэнтэй ярилцсан, подкастын маань хамгийн залуу зочин Б.Номир-Эрдэнэтэй танилцана уу? Манай подкастын урт хугацааны сонсогч тэрээр сурсан, мэдсэн хийгээд мэдэрсэн, ухаарсан зүйлсээ амьдрал дээр гарт баригдах бодит зүйл болгохийн төлөө тэмүүлдэг нэгэн. Энэ ярилцлагаас та яагаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь танд амьдралаа дүгнэхэд, өөрийгөө таньж мэдэхэд илүү туслах тухай; Оргил өөдөө мацаж эргээд буух нь яагаад амжилтын үндэс болох тухай; Өглөө болгон амьдралд талархаж сэрэх болон үг, бодлийн хүчний тухай; Энэ цагтаа хэрхэн амьдрах вэ гэдэгт практикал хариулт өгөх гээд олон гайхалтай сэдвүүдийн талаар манай хүндэт зочин, подкаст хөтлөгч хоёроос сонсох болно оо. #Үсэрцгээе!

  • Подкаст гэж юу вэ? | Нэг биш зочидтой, Зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48

    16/09/2018 Duration: 52min

    "Өдөр болгон, маргааш болгон бэлэг байдаг" гэж энэ удаагийн дугаарын 6 зочны нэг Ариунзаяа бид бүхэнд сануулж, өдөр бүр үр бүтээмжтэй байхыг уриалсан. Нэг биш нилээд олон зочидтой энэхүү тун сонирхолтой дугаарыг "тав тухтай бүсээсээ гарахын мастер", манай подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ маань зочин хөтлөгчөөр ажиллаж хийлээ. Тэгэхээр та энэ дугаараас маань ганцхан нэг хүний долоо хоногоос суралцах бус олон хүнээс сонсох боломжтой юм. Түүнчлэн энэ дугаарын эхэнд би подкаст гэж юу болох тухай өөрийн бичиж байсан блогоо та бүхэндээ хүргэсэн байгааг хүлээн авна уу?

  • Мэдлэгт нэгэн бус мэргэн ухаант баатар болох нь | Нямын Найм #47

    10/09/2018 Duration: 01h40s

    Мэдлэгтэй нэгэн бус мэргэн ухаант баатар болох тухай буюу Dan Millman-ий Peacefull Warrior зохиол; Өөрийн дотоод дуу хоолойгоо эрүүл эерэг байлгах тухай; Дуртай зүйлээ дургүй зүйлээ хийж олох тухай; Хонгирийн үзүүрт асаж буй гэрэл мэт итгэлтэй байдал сайн сайхан бүхнийг авчирдаг тухай; Түм буман мэдээллийг хүлээн авагч бус тэр нэг санааг хэрэгжүүлэгч болох тухай; Боловсрол гэдэг бол авах, мэдэх, хураах бус өгөх, гаргах, хасах тухай; Хүсэл мөрөөдлөө бодит болгох 6 алхам буюу Сэтгэ Баяж гэх мэт сэдвүүдийн талаар болон бусад зүйлсийн тухай энэ дугаартаа ярилцлаа.

  • Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа дагаарай! - Б.Сарантуяа (The Nomadic Soul) | Нямын Найм #46

    19/08/2018 Duration: 57min

    Өөрчлөлт бол амьдралын нэг хэсэг. Тэгвэл амьдралд хамгийн их өөрчлөлт, шинэ мэдрэмж, арвин их туршлагуудыг авчирдаг зүйл бол аялал гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг өөрийн амьдрал, үйл хэргээрээ баталж яваа хүн бол The Nomadic Soul гарааны бизнесийг үүсгэн байгуулагч Баярын Сарантуяа. 2016 онд “25 насандаа 25 улсаар аялах" зорилгыг өөртөө тавьж 2 жилийн дотор тэрхүү зорилгынхоо эзэн болсон тэрээр одоо бусдад хэрхэн хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгон, ухуулан таниулахаар ажиллаж байна.

page 6 from 8